ӨНӨӨДӨР: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ажиллана

2017 оны 12 сарын 19

Arslan.mn

Хангарьд ордонд

08:40 цагт "Нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, үүрэг оролцоо" сэдэвт зөвлөгөөн болно. 

СТӨргөөний 3 давхрын ШУА-ийн Их чуулганы танхимд

09:00 цагт "Монголын төмөр замын салбарын эрх зүйн шинэчлэл ба хөгжлийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

Best Western зочид буудлын хурлын танхимд

10:00 цагт “Уур амьсгалын хөрөнгө оруулалтын түншлэл” бизнес уулзалт болно. 

НМХГ-ын хурлын танхимд

10:00 цагт Цагаан будаатай холбоотой олон нийтийн сүлжээгээр цацагдсан асуудлын талаар мэдээлэл хийнэ. 

Багшийн хөгжлийн ордоны 4 давхарт

11:00 цагт Цэцэрлэг, сургуульд эрүүл хүнсний орчин бүрдүүлэх талаар мэдээлэл хийнэ. 

Сонгинохайрхан дүүрэгт

11:30 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ажиллана.

MN-Мэдээллийн төвд

11:30 цагт Тост, Тосон бумбын нурууны улсын тусгай хамгаалалтын бүсийн зааг дагуу байрлах газар нутагт олгосон хоёр тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай шүүхийн маргаантай асуудлаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Л.Сүрэнхүү нар хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт Барилгын салбарын тулгамдсан асуудлын хүрээнд төрийн захиргааны зарим нэг чиг үүргийг тус салбарын ТББ болон мэргэжлийн холбоодод шилжүүлэх асуудлаар төрийн бус байгууллага, холбоод байр сууриа илэрхийлж мэдээлэл хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51263
0 эможи
keyboard_arrow_up