НХЭГ-аас “Хадгаламж, зээлийн хоршоодын удирдах ажилтнуудын чадавхи бэхжүүлэх” сургалтыг зохион байгуулж байна

2017 оны 12 сарын 18

Arslan.mn

Өнөөдөр Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас  “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр"-ийн хүрээнд “Хадгаламж, зээлийн хоршоодын удирдах ажилтнуудын чадавхи бэхжүүлэх” сургалтыг Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулж байна.
Тус сургалтын арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга  П.Батхүлэг, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг, Харвардын их сургуулийн магистрант  Б.Отгонбат, СЭЗИС-ийн тэнхимийн эрхлэгч  Б.Мөнхзаяа болон хадгаламж, зээлийн хоршоодын 100 гаруй удирдах ажилтнууд оролцож байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр:

Arslan.mn
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас зохион байгуулж буй өнөөдрийн сургалтанд бидний урилгыг хүлээн авч ирсэнд талархал илэрхийлж байна.  
Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сантай байгуулсан 122 хадгаламж зээлийн хоршооноос 99 хадгаламж зээлийн хоршоодтой хамтран ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд уг хадгаламж зээлийн хоршоодын гэрээ дүгнэх ажил 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 12-ны хугацаанд хийгдсэн.  Нийт 99 хадгаламж зээлийн хоршооны гэрээ дууссанаас 88 хадгаламж зээлийн хоршооны гэрээ дүгнэгдэж, 11 хадгаламж зээлийн хоршоо хамрагдаагүй байна.
Гэрээ дүгнэгдсэн 88 хадгаламж зээлийн хоршоодын хувьд нийт 6078 гшиүүд элсүүлж гишүүдийн хувь нийлүүлсэн хөрөнгө 462 сая төгрөг байна.
Давхардсан тоогоор 6631 удаа нийт 20,3 тэрбум төгрөгийн зээлийг олгож түүний эргэн төлөлт нь 14,5 тэрбум, мөн 3800 орчим гишүүдээс 900 гаруй сая төгрөгийн хадгаламжийг татан төвлөрүүлсэн байна.
Бид хамтран ажиллах гэрээг энэ долоо  хоногтоо багтааж хийхээр төлөвлөөд байна.

Arslan.mn
“Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр”-ийн хүрээнд хамтран ажилладаг 122 хадгаламж зээлийн хоршоодын тавьж буй  санал хүсэлтэд үндэслэн хадгаламж зээлийн хоршоодын удирдах ажилтнуудаа чадавхижуулах үүднээс  өнөөдрийн сургалтыг  дөрвөн сэдвийн хүрээн зохион байгуулж байгаа аж.

Өнөөдрийн сургалтанд хамрагдсанаар бизнес төлөвлөгөө боловсруулах, санхүүгийн эрсдлийн менежмент, хэрэглэгчидтэй харилцах  менежмент, архив албан бичиг хэргийн хөтлөлтийн стандартыг хангах зэрэг олон талт мэдлэгтэй болох юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51246
1 эможи
keyboard_arrow_up