ФОТО: Төв талбай дахь сүлд модны гэрлийг АСААЛАА

2017 оны 12 сарын 17

Arslan.mn

Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засчихсан байсан билээ. Харин өчигдөр орой гэрлийг нь асаах ёслол боллоо.

Сүлд модны гэрэл асаах ёслолын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Он солигдох торгон мөч ойртож байгаа энэ цаг үед Монгол Улсын нийслэл  Улаанбаатар хотын төв  талбайдаа хуран цугларсан та бүхний энэ  оройн  түмэн амгаланг айлтган мэндчилье.

Яг нэг жилийн өмнө Их жанжны талбайд сүндэрлэх “Сүлд модны гэрэл асаах” ёслолыг миний бие нээж байсан билээ. Нэг жил харвасан сум шиг өнгөрөхдөө Нийслэл хотод олон өөрчлөлт, шинэчлэлтийг авчирч чадсан гэж хотын даргын хувьд бодож байна. Ололтоо бид бататгаж, алдаагаа засч, иргэнээ сонсч, дээдэлж ажиллана” гэдгийг тодотгож байлаа.

Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд “Төв талбайдаа сүлд модныхоо гэрлийг асааж, түмэн олондоо аз жаргал, баяр хөөр, эрүүл энхийг хүсэн ерөөхөд бэлэн боллоо. Гэрэлтэн асах сүлд мод маань Нийслэлчүүдэд шинэ жилийн дулаан уур амьсгалыг бэлгэлэх болтугай” хэмээн хүсэн ерөөлөө.

Arslan.mn

Энэ үеэр өвлийн өвгөн цасан охид, үлгэрийн баатруудын хамт хүрэлцэн ирж сонирхолтой циркийн үзүүлбэрийг талбайд цугласан олонд толилууллаа.

22 метр өндөр сүлд модыг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК засжээ.

Төв талбайн сүлд модыг 2008 онд авсан бөгөөд 2016 онд засч сэлбэн, гэрэлтүүлэг болон тоглоомыг нэмэгдүүлсэн байна.

Arslan.mn

Нийслэлийн иргэдийн шинэ жилийн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 31-ний орой зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн арга хэмжээ хамтлаг, дуучдын шинэ жилийн холбогдолтой уран бүтээлээс бүрдэж байгаагаараа өмнөх жилүүдээсээ онцлог болох юм.

Шинэ жилийн баярын урлагийн арга хэмжээг Монгол Улсын төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулж байгаа бөгөөд олон нийтэд зориулсан ёслолын буудлага он солигдох мөчид болно.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51206
0 эможи
keyboard_arrow_up