Шинэ жилийн сүлд мод асаах ёслол өнөөдөр болно

2017 оны 12 сарын 15

Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын шинэ жилийн сүлд модыг асаах ёслол өнөөдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18.00 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.

Улаанбаатар хотын төв талбайд сүндэрлэдэг 22 метр өндөр тус сүлд модыг засах ажлыг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК хариуцан гүйцэтгэсэн байна. Өнөөдөр болох сүлд модны гэрэл асаах ёслолд Нийслэлийн удирдлагууд, урлаг соёлын одод болон нийгмийн салбар салбарын нэр хүндтэй төлөөллүүд уригдан оролцоно. Түүнчлэн шинэ жилийн баярын утга учир болсон өвлийн өвгөн аав, цасан охид, үлгэрийн баатрууд, циркийн жүжигчид, хамтлаг дуучид төв талбайд цугласан иргэддээ тоглолтоо толилуулна.

Сонирхуулахад, энэхүү сүлд модыг 2008 онд авсан бөгөөд 2016 онд засч сэлбэн, гэрэлтүүлэг болон тоглоомыг нэмж  сайжруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51168
0 эможи
keyboard_arrow_up