Баянхошуунд 975 буюу бохирдол хамгийн их байна

2017 оны 12 сарын 14

Arslan.mn

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг харуулуудын 08.00 цагийн мэдээгээр хотын хойд чиглэлийн хороолол болох Баянхошуунд агаарын бохирдол хамгийн их байна.

Харин Толгойт орчимд АЧИ 672-ыг зааж бохирдлын хэмжээгээрээ удаалж байна. МҮОНРТ-ийн орчимд энэ үзүүлэлт 519 байгаа юм. Пүрэв гарагийн энэ өглөөний агаарын чанарын индекс өмнөх өдрүүдээс тааруу буюу бохирдлын хэмжээ хамгийн ихтэй өглөө болов.

Харин бусад харуулуудын мэдээг харахад Бөхийн өргөө орчимд АЧИ 204 буюу
бага зэргийн бохирдолтой байна.

Цаг агаарын мэдээгээр өнөөдрөөс эхлэн хүйтний эрч эрс чангарахыг анхааруулсан. Үүнтэй зэрэгцэн утаа улам өтгөрөх тул амны хаалт тогтмол зүүж, эрүүл мэндээ хамгаалахыг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51106
0 эможи
keyboard_arrow_up