Гэр хороололд инженерчлэлийн дэд төвүүдийг барина
2017 оны 12 сарын 12
Гэр хорооллын агаарын бохирдол ихтэй цэгүүдэд инженерчлэлийн дэд төвүүдийг барьж байгуулахаар салбар яамнаас нь ажиллаж буй. Энэ хүрээнд 10 жилийн хугацаанд 320 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа юм. Уг хөрөнгө оруулалтын 160 сая ам.долларыг Азийн хөгжлийн банкнаас, 60 сая ам.долларыг нь Европын хөрөнгө оруулалтын банк гаргахаар холбогдох хэлэлцээрүүд хийгдсэн билээ. Үлдсэн санхүүжилтийг улсын төсөвт суулгаж өгөх аж. Азийн хөгжлийн банкны зүгээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд байшин, гэрийн дулаалгын төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа талаараа мэдээлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
51002
0 эможи