НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮНЭГҮЙ ЗОРЧИХОД 35.9 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас өчигдөр /2017.12.04/ Нийслэлийн 2018 оны төсвийн хуулийг баталсан юм. Уг төсвийн хуульд тусгаснаар Улаанбаатар хот ирэх жил 800.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр болжээ.
Мөн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог иргэдийн хөнгөлөлтөд зориулж 35.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгасан аж.
Үүнээс гадна дүүргийн хот тохижилтын үйлчилгээний зардалд зориулж 78.9 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн сангийн зардалд 107.1 тэрбум төгрөг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд 5.2 тэрбум төгрөг, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжих хөтөлбөрт зориулж 16.1 тэрбум төгрөг бичил бизнесийг дэмжих сангийн зардалд 14.4 тэрбум, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зардалд 1.5 тэрбум төгрөг тус, тус суулгажээ.
Мөн ирэх онд нийслэл 18.7 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн байна.
Тухайлбал, боловсролын салбарт 6.9 тэрбумын, эрүүл мэндийн салбарт 8.3 тэрбум, нийгмийн халамжийн 3.4 тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөжээ.