Ганцхан Мишээл экспо орчимд л агаарын чанар ХЭВИЙН байна

2017 оны 12 сарын 04

Arslan.mn

Өнөөдөр өглөө 08:00 цагийн байдлаар хотын хоёр байршилд  маш их бохирдолтой гэж гарчээ. Тухайлбал Толгойт, МҮОНРТ орчимд маш их бохирдолтой буюу агаарын чанарын индекс 594-640 байна.
 
ДЭМБ-ын стандартын дагуу агаарын чанарын индекс 50-аас доош байгаа нөхцөлд цэвэр агаартай байна гэж үздэг бөгөөд зөвхөн Мишээл экспо орчимд агаарын чанарын индекс 65 буюу хэвийн байна.
 
Агаар маш их бохирдолтой буюу АЧИ 501-ээс дээш байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илрэх учраас хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй.
 
Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай юм. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүхийг зөвлөж байна.

gogo.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50601
0 эможи
keyboard_arrow_up