Захирамжлалын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөө баталлаа
2017 оны 12 сарын 01
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Засгийн газрын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврыг үндэслэн тушаал гаргаж, “Байгууллагын хэмжээнд захирамжлалын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх” болон “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах чиглэлээр авч хэрэгжүүлэх” ажлын төлөвлөгөөг баталлаа. Дээрх ажлын төлөвлөгөөг албан хаагчдад танилцуулж, тусгагдсан ажлуудын явц, үр дүнд хяналт тавин ажиллаж, биелэлтийг заасан хугацаанд Захиргаа, санхүүгийн хэлтэст ирүүлэхийг холбогдох хэлтэс, нэгжийн дарга нарт үүрэг болгов гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
50562
0 эможи