Зургаан байршилд их бохирдолтой байна
Өнөөдөр өглөө 08:00 цагийн байдлаар хотын зургаан байршилд их бохирдолтой гэж гарчээ.
Тухайлбал, Нисэх, Толгойт, Телевиз, Амгалан, Баруун 4 зам, Монгол газар орчимд их бохирдолтой буюу агаарын чанарын индекс 410-493-тай байна.
Мөн Баянхошуу, Бөхийн өргөө орчимд маш их бохирдолтой буюу агаарын чанарын индекс 674-1220, 100 айл орчимд 318 буюу дунд зэргийн бохирдолтой байна.
Агаар маш их бохирдолтой буюу АЧИ 501-ээс дээш байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ.
Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай.
ДЭМБ-ын стандартын дагуу агаарын чанарын индекс 50-аас доош байгаа нөхцөлд цэвэр агаартай байна гэж үздэг бөгөөд нисэх, Мишээл экспо орчимд хэвийн байна.
Агаар маш их бохирдолтой буюу АЧИ 501-ээс дээш байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ.
Тиймээс хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй.
Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүхийг зөвлөж байна.