ӨНӨӨДӨР: “ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр“ үйл ажиллагаа болно
ХНХЯ-ы 10 давхрын хурлын танхимд
09:00 цагт ХНХЯ-аас Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангасан ажил олгогчдын сайн туршлагыг түгээх нь" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Төмөр Замын дээд сургуульд
09:00 цагт "Бид сэргийлж чадна. Харин та" 10 хоногийн аяны нээлт болно.
БСШУСЯ-ны 401 тоотод
09:30 цагт Сургуулийн өмнөх насны сонсголгүй хүүхдүүдэд зориулсан анхан шатны хэрэглээний 1,000 үг бүхий зурагт толь бичгийг гардуулах арга хэмжээ болно.
Чингэлтэй хайрханд
10:00 цагт Чингэлтэй хайрханы явган аяллын замыг тэмдэгжүүлэн, тохижуулсан амрах цэгүүдийн нээлт болно.
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Соёмбо танхимд
10:30 цагт Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.
Улаанбаатар зочид буудалд
11:00 цагт "ХДХВ, ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдөр"-т зориулсан хэвлэлийн бага хурал болно.
Монголын Үндэсний музейд
11:00 цагт Польш ба Америкийн генерал, Нэгдсэн Улсын тусгаар тогтнолын төлөө дайнд оролцогч, Польшийн зэвсэгт бослогын удирдагч-Үндэсний зэвсэгт хүчний ерөнхий тэргүүн Тадеуш Костюшкогийн таалал төгссөний 200 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийнэ.
БЗД-ийн Тамгын газар, БЗД-гийн Нийгмийн даатгалын урд
11:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Мэргэжлийн сургалттай 55 дугаар тусгай дунд сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөг болно.
Саппоро үйлчилгээний төвийн өмнөх талбайд
11:00 цагт Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөрт зориулсан өдөрлөгийн нээлтийн арга хэмжээ болно.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн шинэ байранд
11:30 цагт "Цусаа бэлэглэх өдөр” үйл ажиллагаа болно.
Захирагчийн ажлын алба "А заал"
11:30 цагт Нийслэлд авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Олон нийтийн дэд зөвлөлийг байгуулсантай холбогдуулан мэдээлэл хийнэ.
СХД-ийн 22-р хороо Дотоодын цэргийн 05 дугаар анги
11:40 цагт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн бие бүрэлдэхүүн "Цэргийн тангараг" өргөх ёслолын ажиллагаа болно.
Ялалтын талбайд
12:30 цагт Утааны эсрэг жагсаал болно.
ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, 3 давхрын хурлын танхимд /СТӨ "Г" корпус/
15:00 цагт "Гэрэл зураг дахь Монголчуудын түүх" цувралын "Монгол орон ба монголчууд-III" Г.И.Боровкагийн 1925-1926 онд Монголд археологийн судалгаагаар ажилласан үеийн гэрэл зургийн цуглуулгаас бүрдсэн каталогийн нээлт болно.