Маргааш утааны эсрэг жагсаал болно

2017 оны 11 сарын 30

Arslan.mn

Маргааш буюу арванхоёрдугаар сарын 1-ны Баасан гарагт Тусгаар тогтнолын талбайд иргэд 12:00-14.00 цагийн хооронд утааны эсрэг жагсана.  Иргэд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржид хандан "Хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байгаа орчин нөхцөлд амьдарч байна" хэмээн амьсгалах эрхийнхээ төлөө жагсах аж.

"Утааны эсрэг ээж аавууд" ТББ-аас "Утаа ихтэй өглөө хүүхдүүдээ хичээлд нь явуулмааргүй байна. Онц ноцтой ийм утаатай үед цэцэрлэг сургуулийг амраах хэрэгтэй. Хүүхдүүд хордож байна. Тэд үгүй гэж хэлж чадахгүй. Хүүхдүүд маань утааны ноцтой хохирогчид болж байна" гэсэн байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50513
0 эможи
keyboard_arrow_up