Толгойт орчимд агаар хамгийн өндөр бохирдолтой байна
Өнөөдөр 08:00 цагийн байдлаар агаарын чанарын индекс /АЧИ/ Толгойт орчимд 895 буюу маш их бохирдолтой, Телевиз орчимд 439 буюу их бохирдолтой байна.
Амгалан, Баруун дөрвөн зам, Бөхийн өргөө, Баянхошуу орчимд дунд зэргийн бохирдолтой буюу АЧИ 314-362-ын хооронд байна.
Ургах наран, Монгол газар, 100 айл орчимд АЧИ 139-177 буюу бага зэргийн бохирдолтой гэж гарчээ.
ДЭМБ-ын стандартын дагуу агаарын чанарын индекс 50-аас доош байгаа нөхцөлд цэвэр агаартай байна гэж үздэг бөгөөд нисэх, Мишээл экспо, Монгол газар орчимд хэвийн байна.
Агаар маш их бохирдолтой буюу АЧИ 501-ээс дээш байхад хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй.
Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүхийг зөвлөж байна.









