Ирэх онд агаарын бохирдлыг бууруулахад зориулж 4.6 тэрбум төгрөг тусгажээ
Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барилаа. Төсвийн төсөлд тусгаснаар орлогын 61 хувийг хувь хүний орлогын албан татвар бүрдүүлсэн байна. Мөн суурь орлогыг 2017 оны түвшнээс 63.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн бол урсгал зардлыг 203.1 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Харин улсад төвлөрүүлэх орлогыг энэ оны түвшнээс 57.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Ирэх онд агаарын бохирдлыг бууруулахад зориулж 4.6 тэрбум төгрөг тусгажээ. Гэхдээ тус зардлаар ямар ажил хийх нь тодорхойгүй байгааг НИТХ-д суудалтай АН-ынхан шүүмжилж байгаа юм. Энэхүү төслийг хуулийн хугацааны дагуу ирэх сарын 5-ны дотор батлах ёстой. Үүнээс гадна НИТХ-аар 2017 оны төсвийн тодотголыг дахин тодотгож баталлаа. Нийслэлийн төсвийн орлого 2017 онд батлагдсан дүнгээс 12 тэрбум гаруй төгрөгөөр буурч 686.4 тэрбум төгрөг болсон байна. Мөн 2017 онд 25.5 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ хэрэгжилгүй зогсжээ. Хэрэгжээгүй төсөл арга хэмжээ болон төсөвт бүрдүүлэх ёстой байсан орлогууд тасарснаас төсвийг дахин тодотгохоор болсон байна.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)