“Шинэ санаа - Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний шилдэг бүтээгдэхүүн болон төслийн уралдаан зарлалаа

2017 оны 11 сарын 27

“Шинэ санаа - Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний шилдэг бүтээгдэхүүн болон төслийн уралдаан зарлалаа. Уралдааны зорилго нь  нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөгжилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдаж буй асуудлыг шинэ шийдэл бүхий техник технологид түшиглэн шийдвэрлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, ашиглалтыг  нэмэгдүүлэх шинэ санаа санаачилгыг дэмжин ажиллахад оршиж байгаа юм.

“Шинэ санаа - Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний уралдааныг Сэргээгдэх эрчим хүчний төсөл, Сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн гэсэн үндсэн 2 чиглэлээр шалгаруулах бөгөөд төрөл тус бүр нь дараах болзлыг хангасан байна. Үүнд:

  • Эдийн засгийн үр ашигтай;
  • Зах зээлд нэвтрүүлэх боломжтой;
  • Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх;
  • Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх;
  • Эрчим хүчний уламжлалт технологийг сэргээгдэх эрчим хүчний технологиор орлуулах төсөл бүтээгдэхүүн байна.

Уралдаанд их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл, ахмад, оюутан залуус оролцох боломжтой. 

Уралдааны төслийн материал болон бүтээгдэхүүний танилцуулгыг Соёлын төв өргөөний Г корпуст байрлах нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын /70111291/ 520 тоот өрөөнд ирэх сарын 6-ны өдрийн 17.30 цаг хүртэл хүлээн авна. Шилдэг шийдэл, инноваци технологийн болзолт төслийн “Шинэ санаа-Шилдэг инноваци” уралдааны шагналыг 2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гардуулна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50280
0 эможи
keyboard_arrow_up