Ачаалал ихтэй авто замуудад нийтийн тээврийн хэрэгслийг чөлөөтэй зорчих боломжийг ханган ажиллаж байна

2017 оны 11 сарын 27

Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар, Замын цагдаагийн албаны НЗХХГ-ын ЗХЗХ, дүүргүүд дэх замын цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн хамтран нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад дүрэм зөрчин зогсож байгаа зөрчлийг таслан зогсоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслийн хурдан шуурхай зорчих нөхцлийг бүрдүүлэх, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн хяналт, шалгалтын ажлыг эхлүүлээд байна. Тус шалгалтыг 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд явуулах бөгөөд зөрчил илрүүлэх теле камер, холбооны хэрэгсэл, шалгах төхөөрөмжтэйгээр Нийслэлийн 6 дүүрэгт үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.


Шалгалтын хүрээнд 11-р сарын 21-ээс 26-ны өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан 843 зөрчил илрүүлж, 294 автомашины жолоочид газар дээр нь 4,455,000 төгрөгийн торгууль оногдуулах, 177 автомашины жолоочид сануулах, 12 автомашины бичиг баримтыг хураан авах, 11 автомашиныг ачуулах, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд автомашинаа байршуулж саад учруулсан 349 автомашины зөрчлийг баримтжуулан Замын хөдөлгөөний Удирдлагын төв рүү шилжүүлэн гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлэх арга хэмжээг тус тус аваад байна.
Иймд иргэд та бүхэн нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсохгүй байх, зөвхөн зориулалтын зогсоолд автомашинаа зогсоож, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50277
1 эможи
keyboard_arrow_up