100 айлд агаар маш их бохирдолтой байна
Өнөөдөр 08:00 цагийн байдлаар агаарын чанарын индекс /АЧИ/ 100 айл орчимд 891 буюу маш их бохирдолтой, Баянхошуу орчимд 405 буюу их бохирдолтой байна.
Толгойт, баруун дөрвөн зам, Бөхийн өргөө орчимд дунд зэргийн бохирдолтой, Телевиз, Амгалан, Ургах наран орчимд бага зэргийн бохирдолтой гэж гарчээ.
ДЭМБ-ын стандартын дагуу агаарын чанарын индекс 50-аас доош байгаа нөхцөлд цэвэр агаартай байна гэж үздэг бөгөөд нисэх, Мишээл экспо, Монгол газар орчимд хэвийн байна.
Агаар маш их бохирдолтой буюу АЧИ 501-ээс дээш байхад хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй.
Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүхийг зөвлөж байна.