Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барилаа

2017 оны 11 сарын 25

Arslan.mn

НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдааны үеэр Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НИТХ-ын дарга С.Амарсайханд өргөн барилаа.

Нийслэлийн төсвийн орлогын дийлэнх буюу 61 хувийг Хувь хүний орлогын албан татвар бүрдүүлж байгаагийн 50 орчим хувийг Цалин хөлс болон түүнтэй адилтгах ХХОАТ дангаар эзэлж, үлдэх хувийг үл хөдлөх хөрөнгө, буу, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгсэл, газар, ус гэх мэт тодорхой нэг обьектод хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулдаг хязгаарлагдмал эх үүсвэр бүхий орлого бүрдүүлж байна.

2018 оны төсвийн төсөлд тусгаснаар нийслэлийн төсвийн суурь орлогыг 2017 оны түвшнээс 63.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн нийслэлийн төсвөөс зайлшгүй санхүүжих урсгал зардлыг 203.1 тэрбум төгрөгөөр бууруулан хянаж, улсад төвлөрүүлэх орлогыг энэ оны түвшнээс 57.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн хянажээ

Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд буюу  энэ сарын 25-ны дотор НИТХ-д өргөн барих ёстой байсан. Хуулийн хугацааны цаглабарын дагуу 2017 оны арванхоёрдугаар сарын 5 гэхэд Нийлэлийн төсөв батлагдах  юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50213
0 эможи
keyboard_arrow_up