2017-2020 онд хэрэгжих төслүүдэд 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд хамрагдана

2017 оны 11 сарын 23

Arslan.mn

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага нь шинэ стратегийн түншлэлийн хүрээнд 2017-2020 оны хооронд хэрэгжих “Төгсөлтийн аргачлал-600”, “Орон Нутгийн Хүүхэд Хамгаалал”, “Хүүхдийн Төлөөх Орон Нутаг” төслийн нээлтийн үйл ажиллагаагаа Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Энхболд, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирал Дорана Хавиер нар оролцлоо. Мөн шинээр хэрэгжих төслүүдийн тогтвортой хэрэгжилтийг хангахад бүх талын тусламж дэмжлэгийг үзүүлэх талаар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.      

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын 2017-2020 онд хэрэгжих “Төгсөлтийн аргачлал-600”, “Орон Нутгийн Хүүхэд Хамгаалал”, “Хүүхдийн Төлөөх Орон Нутаг” төслүүдийг Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд хэрэгжүүлэх бөгөөд нийт 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд тус төслүүдэд хамрагдана.

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага нь Монгол улсад 1995 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, эдийн засаг болон өрхийн амьжиргааг сайжруулах чиглэлийн төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан хувьсан өөрчлөлт хийж, ядуурлыг бууруулах зорилгоор 16 Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр болон 2-3 жилийн богино хугацааны төслүүдийг хэрэгжүүлж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50126
0 эможи
keyboard_arrow_up