Байгалийн шатдаг хий (CNG)-н станц байгуулах үйлдвэртэй танилцлаа

2017 оны 11 сарын 22

Нийслэлийн Тээврийн газар, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын удирдлагууд болон инженер техникийн ажилчид 2017 оны 11 дүгээр сар 20-ний өдөр UB METAN ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус компани нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусыг байгалийн шатдаг хийгээр цэнэглэх зориулалттай нийт 180 куб метр багтаамжтай, нэгэн зэрэг 12 автобус цэнэглэх хүчин чадал бүхий түгээх станцыг байгуулаад байна. Тус станц нь имтортоор оруулж ирэх шингэрүүлсэн байгалийн хий(LNG)-г 60 куб метрийн 3 саванд буулгаж хадгалах бөгөөд насосны станц болон шингэн хий ууршуулах төхөөрөмж ашиглан хийн төлөвт шилжүүлж CNG болгон автобусыг цэнэглэх юм.

Байгалийн хий нь шаталтын дулаан өндөртэй, байгаль орчиндбага бохирдол ялгаруулдаг, эдийн засгийн хэмнэлттэй орчин үед олон улсад нийтийн тээврийн салбарт түгээмэл ашиглаж байна. гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50098
2 эможи
keyboard_arrow_up