Дугуйн замын АЖИЛ 65 хувийн гүйцэтгэлтэй байна
2017 оны 11 сарын 22
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 10-р хорооллын уулзвараас Чулуун-Овоо хүртэл Нарны замын 2 талаар 1-1,5 метрийн өргөнтэй 15 238м дугуйн зам барихаар төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар замын хойд хэсгийн ажил бүрэн дууссан байна. Харин урд талдаа 10-р хорооллоос Энхтайваны гүүр, “Өгөөмөр” худалдааны төвөөс Чулуун–Овооны уулзвар хүртэлх замын ажил хийгдэж, нийт ажлын явц 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ ажлын гүйцэтгэгчээр “ОДНД” ХХК ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
50035
0 эможи