“Орон нутгийн шилдэг удирдагч”-ийг шалгаруулав

2017 оны 11 сарын 20

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд Монголын нутгийн удирдлагын холбооноос “Орон нутгийн шилдэг удирдагч”-ийг шалгаруулж, шагналыг гардуулан өглөө. 

Орон нутгаа хөгжүүлэн,  хүн арддаа үйлчлэх үйлчилгээг сайжруулах, эдийн засаг, нийгмийн зорилтыг хангаж биелүүлэх үйлсэд олон жил идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны ажилтнуудыг “Орон нутгийн шилдэг удирдагч”-аар шалгаруулсан юм байна.

“Орон нутгийн шилдэг удирдагч”-аар аймгуудын түвшинд Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, сум, дүүргийн түвшинд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх нар тус тус тодров гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49923
0 эможи
keyboard_arrow_up