Төв цэвэрлэхийг үнэргүйжүүлэхэд 10 тэрбумыг зарцуулна
2017 оны 11 сарын 15
Төв цэвэрлэх байгууламжийн лагийн цэвэрлэх үнэргүйжүүлэх ажлын хүрээнд 2020 он хүртэл 35 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл 2018 онд арван тэрбум төгрөгийг тусгаад байна.
Харин Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихад 294 сая ам.доллар шаардлагатай гэх тооцоо гараад байгаа аж. Одоогоор энэ мөнгийг ямар эх үүсвэрээс олох тухай яриа хэлэлцээр үргэлжилж байгааг Сангийн сайд дуулгаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
49677
0 эможи