С.Батболд: “Нэг бүс, Нэг зам” санаачилга бол хөрөнгө оруулалтын маш том боломж

2017 оны 3 сарын 31

Arslan.mn

Сундуйн Батболд хэлэхдээ, Монголын “Талын зам” хөтөлбөрийг “Нэг бүс, Нэг зам” төсөлтэй холбоход Улаанбаатар хот ихээхэн үүрэг гүйцэтгэнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.

Хил залгаа бүс нутгийн тээврийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн Хятад-Орос-Монголын эдийн засгийн коридорыг байгуулахад манай нийслэл хот газарзүйн хувьд тааламжтай байрлалтай байгааг С.Батболд онцлон тэмдэглэв.

Тэрбээр мөн "хотын даргын хувьд би Хятадын компаниудын төлөөлөгчидтэй өдөр бүр уулзаж байдаг. Хятадын компаниуд Улаанбаатар хотод байгаа гадаадын компаниудын дийлэнх хувийг бүрдүүлдэг. Хятадын барилгын компаниуд хамгийн сүүлийн үеийн техник технологийг манай оронд нэвтрүүлж Монголын зам, дэд бүтэц байгуулах төслүүдэд мэргэжлийн түвшинд оролцож байна” гэж сайшаан хэллээ.

Arslan.mn

Тэрбээр цааш нь ярихдаа “хавар болохоор Хятадын компаниуд шинэ нисэх буудлын хурдны зам, хотын гүүрүүд, хотын захын зам барилгын ажил болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлуудад оролцож эхэлнэ. Эдгээр бүх хөрөнгө оруулалт нь хотын ирээдүйг өөрчлөх болно. Түүнээс гадна Улаанбаатар хот 2016 оны хоёр дахь хагасаас эхлэн үүссэн Монголын эдийн засгийн гүнзгий хямрал болон гадаад өрийн дарамтын улмаас гадаадын хөрөнгө оруулагчид дайжиж байсныг зогсоож, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч байна” гэв.

Хотын захиргаа гадаадын хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, Монголын нарийн төвөгтэй хууль, журмуудын талаар илүү их мэдээлэлтэй болоход нь тэдэнд туслах зорилгоор тусгай зөвлөл байгуулсан гэдгийг С.Батболд мөн дурдлаа.

Монголын нийслэл Улаанбаатарт хотод 1.38 сая хүн буюу далайд гарцгүй тус улсын хүн амын бараг тал хувь нь амьдардаг бөгөөд тус хот дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувийг үйлдвэрлэдэг байна.

http://news.xinhuanet.com/english/2017-03/29/c_136168747.htm

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49611
0 эможи
keyboard_arrow_up