“1000 машины зогсоол“-д шинэ вокзал барина
2017 оны 11 сарын 14
Төмөр замын вокзалын хажууд байрлах "1000 машины зогсоол" буюу машины захыг мэдэхгүй хүн үгүй. Уг зогсоолын газар нь УБТЗ-ын мэдлийнх аж.
Тиймээс "1000 машины зогсоол"-ын газрыг УБТЗ-ын өмч гэдгийг Нийслэлийн засаг захиргаанаас баталгаажуулж газрын гэрчилгээ олгожээ. Шүүхийн шийдвэр гарсан, газрын гэрчилгээ олгогдсон тул одоо төмөр замчид газраа авч бүтээн байгуулалтаа эхэлнэ хэмээн Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл олон нийтийн сүлжээнд бичсэн байна. Уг газарт Улаанбаатар төмөр замынхан орчин үеийн жишигт нийцсэн галт тэрэгний буудал барихаар төлөвлөжээ.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
![Like an post](templates/img/comment/like.png)
1
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)
49581
1 эможи