Амралтын өдрүүдэд ХААНА, ЮУ болох вэ
ТОГЛОЛТ
Монгол Сонгодог III тоглолт
Цагдаагийн "Сүлд" чуулгын дуучин, ОХУ-ын Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо болсон “BBC Cardiff Singer of the World” уралдаанд амжилттай оролцож, “Дэлхийн дуучин”-аар шалгарсан таван дуучны нэгээр тодорсон МУГЖ дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог 3” тоглолт арваннэгдүгээр сарын 11-нд 19.00 цагаас The Corporate Hotel& Convention Centre-д хийнэ.
Тасалбар 60, 80, 100 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд ticket.mn-ээр худалдаалж байна.
RAPChallenge Final show Одод болох хүслэн
"Одод болох хүслэн"-нд авьяас чадвараараа өрсөлдөн эрч хүчээр цалгиж явсан залуучууд, бүсгүйчүүд маань одоо ч эрч хүч дүүрэн гэдгээ бататгаж #RAPCHALLENGE-ийг хийж байгаа бөгөөд 90-ээд оны нийт 47 хамтлаг нэгдэн сайн үйлсийн аянд хандив өргөх тоглолт хийхээр болжээ.
Тоглолт арваннэгдүгээр сарын 11-ний 19.00 цагт Улаанбаатар Паласт болох бөгөөд тасалбар 20, 40 мянган төгрөгийн үнэтэй. Тасалбарыг Shangri La Mall, Emart, болон Hi Fi Records Ticket.mn 19001800 дугаарын утсаар захиалах боломжтой.
INDIE NITE with Sean Nicholas Savage/Molly Nilsson/Better Person
Канадын дуучин Sean Nicholas Savage, Шведийн дуучин Molly Nilsson болон Польшийн дуучин Better Person нар арваннэгдүгээр сарын 12-нд УБ жааз клубт 19.00 цагаас тоглох нь ээ. Тасалбар 25 мянган төгрөгийн үнэтэй.
СУРГАЛТ
Параглайдерын нисэгчийн Анхан шатны сургалт №06
Шувуу шиг халин нисэх хүсэл мөрөөдөлтэй хүмүүст зориулсан уг сургалт 46 цаг үргэлжлэх ба сургалтын нийт хугацаанд 6 цагийн Параглайдинг болох нислэгийн цаг уурын онолын хичээл, 40 цагийн техникийн болон практик бэлтгэлүүдийг тус тус хийж дуусгана.
Сургалтын төлбөр 650 мянган төгрөг бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 88012123 дугаарын утас болон pgclubmongolia@gmail.com хаягаар авна уу.
Гадаад хэл хэрхэн хурдан сурах вэ?
Гэгээ боловсролын төвийн үүсгэн байгуулагч, зөвлөх багш, доктор, профессор Д.Болдбаатын “Гадаад хэл хэрхэн хурдан сурах вэ” лекц маргааш 11.00 цагаас 13.00 цаг хүртэл Нацагдоржийн номын санд болно.
Маш богино хугацаанд гадаад хэлийг сураад судлаад чөлөөтэй сонсоод ойлгодог, дуртай номоо уншаад ойлгодог, дуртай киногоо үзээд ойлгодог, найз нөхөдтэйгээ чөлөөтэй ярилцдаг, сошиал ертөнцөөс хүссэн мэдээ мэдээллээ цаг алдалгүй авдаг болохыг хүсвэл та үнэ төлбөргүй болох энэ лекцийг зориорой. Дэлгэрэнгүй мэдээллийг 99833629, 80104567, 95804567, 77004567 дугаарын утсаар авах боломжтой.
Насанд хүрэгчдэд зориулсан англи хэлний ярианы клуб
Story Hub Mongolia төрийн бус байгууллагаас маргааш буюу арваннэгдүгээр сарын 11-ний 13.30-16.00 цагийн хооронд насанд хүрэгчдэд зориулсан англи хэлний ярианы клубыг хичээллүүлнэ.
Дүнжингарав худалдааны төвийн чанх урд талд EDU CAMPUS төвийн 5 давхарт маргааш очсоноор Руминь улсаас ирсэн Жон багштай сонирхолтой яриа өрнүүлэх боломжтой.
Гадаад худалдааны санхүүжилт
Худалдааны бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын худалдааны менежер, санхүүгийн шинжээч болон гадаад худалдаа эрхлэгч нарт зориулан Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас арваннэгдүгээр сарын 11-ний 14.00 цагт “Гадаад худалдааны санхүүжилт” сургалтыг зохион байгуулна.
Хамрагдах хүний тоо: 30 хүн
Төлбөр: 30,000 төгрөг
Данс: ХААН 511 200 3124, ХХБАНК 499 008 716
Хүлээн авагч: МҮХАҮ-ийн танхим
Утга: Санхүүжилт сургалт /нэр
Хүүхдэд зориулсан англи хэлний ярианы клуб
Ziferblat Ulaanbaatar-аас долоо хоног бүрийн ням гарагийн 14-16.00 цагийн хооронд хүүхдүүдэд зориулж англи хэлний ярианы клуб зохион байгуулдаг.
Нэг удаа оролцоход 4000 төгрөгийн төлбөртэй бөгөөд үүндээ цай болон жигнэмэг багтах болно.
Холбоо барих утас: 99310123
Parkour & Freerunning Workshop Mongolia
Монгол Улсад Parkour болон Freerunning спортыг хөгжүүлж буй хэсэг залуус энэ сарын 12-ны ням гарагт ээлжит сургалтаа хийхээр болжээ.
Энэхүү анхан шатны сургалтаас Parkour & Freerunning Basic Skills буюу Monkey, Dash, Kong, Roll гэх мэт 10 гаруй төрлийн элемэнтийг суралцах боломжтой. Билиг дээд сургуулийн баруун талд байрлах спорт цогцолборт 17.00 цагаас болох сургалт 8000 төгрөгийн үнэтэй. Утасны дугаар : 99640432, 88847009
Гитарын сургалт
"The Caffeine" хамтлагийн соло гитарчин Буджав ням гарагийн 15.00 цагаас Өргөө 2 кино театрын эсрэг тал, Спортын төв ордоны хажууд Монголын залуучуудын холбоо 3 давхарт гитарын анхан шатны сургалт зохион байгуулна. Тасалбар 5000 төгрөг бөгөөд өөрсдийн гитартайгаа очих юм.
Психоанализ: Xэрэглээ, ач холбогдол
Монголын сэтгэл судлал, сэтгэцийн эмгэг судлалын практик туршлагат психоанализ онолын хэрэглээг нэмэгдүүлэх, ач холбогдлыг танилцуулах зорилго бүхий “Психоанализ, хэрэглээ, ач холбогдол” сэдэвт семинар арваннэгдүгээр сарын 11-нд 09:00 – 17.00 цагийн хооронд Засгийн газрын ордны чанх хойно Флора төвд болно.
Эхний 40 хүнийг бүртгэх бөгөөд Хаан банк 5914174780 /Б.Баасандорж/ дансанд бүртгэлийн хураамж 30 мянган төгрөгийг өөрийн нэр, холбогдох утасны дугаар, seminar гэж бичин, 85058007 утсанд холбогдож бүртгэлээ идэвхжүүлнэ. Тан руу бүртгэлийн код мессежээр илгээгдсэнээр таны бүртгэл баталгаажна. Утас: 99298901, 99151606
БУСАД
Нохойгоо салхилуулангаа High Apartment төсөлтэй танилцаарай
Орчлон констракшн ХХК-ийн хэрэгжүүлж буй High Apartment төслийг танилцуулах хүрээнд шинэ байранд орохыг хүссэн гэр бүлүүдийг загварын байрандаа урьжээ.
Өнгөрсөн долоо хоногт хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулсан бол энэ удаад тэд нохой сонирхогчдод зориулжээ. Загварын байр Үндэсний соёл амралтын хүрээлэн байрладаг тул та өөрийн үнэнч анд нохойгоо хүссэнээр нь салхилуулах, тоглуулах, бусад нохойн эзэдтэй танилцах, туршлагаа солилцох боломжоор хангах аж. Бүртгүүлэх утас: 8807-1398, 8003-8780
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)