Энэ онд төлөвлөсөн авто замын ажил 92 хувьтай байна

2017 оны 11 сарын 10

Нийслэлийн хэмжээнд энэ онд Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр  32, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар  3, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 1, Концесс-эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 2, нийт 38 төсөл, зам барилгын ажлыг хэрэгжүүлжээ.

Image result for авто замын ажил

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр,

  • Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын замтай холбох 2.4км авто зам,  
  • Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын зам, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх 1км авто зам,
  • Өгөөж, чихэр боов ХХК-ийн баруун урд уулзвар,  Авто плаза, ХААИС, Богд Жавзандамбын  уулзваруудыг өргөтгөн шинэчлэх томоохон төслүүдийг дуусган ашиглалтад оруулсан байна. 
  • Харин  Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1,3км авто замын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа ч газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан он дамжин хэрэгжихээр болж байна.

Мөн нийслэлийн 9 дүүргийн орон сууцны болон гэр хорооллын доторх авто замыг шинээр барих болон засвар шинэчлэлийн 13 төсөл,

  • зам, замын байгууламжийн засвар арчлалтын  23 төсөл,
  • гүүр хоолой туннел засварын 7 багц ажил, тэмдэг тэмдэглэгээний  3 багц,
  • замын ус зайлуулах шугам, худгийн засвар, өргөтгөлийн 13 багц ажил,
  • замын тэмдэг, хайс тоноглолын 4 багц ажил,
  • нийтийн тээврийн зориулалтын зогсоол гаргах 13 ажлыг хийж гүйцэтгэжээ.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км зам 57 у/м гүүрийн хамт барих ажлыг эхлүүлж, энэ онд төсөвлөсөн санхүүжилтийн ажлыг бүрэн дуусгав, Мөн Ихтойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48 дугаар сургуулийн хойно  Явган хүнд зориулсан гүүрэн гарц барьж, Аялал жуулчлалын зориулалттай 2,05км авто зам, 265 авто зогсоолын цогцолборыг ашиглалтад оруулсан аж.

Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжсэн Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг дуусган, байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.

  • Концессын гэрээгээр он дамжин хэрэгжсэн  Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайтын богино зуслан чиглэлийн 1,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулсан бол  
  • СХД, 11 дүгээр хороо, ЧД 12-р хороо, Хувьсгалчдын авто замаас Хайлаастын авто замын эцэс хүртэлх 2,8 авто замын барилгын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ сарын 30 гэхэд дуусна.

Нийслэлийн авто замын салбарт хэрэгжиж буй нийт  төсөл, арга хэмжээний ажлын явц өнөөдрийн байдлаар 92 хувьтай, хэвийн үргэлжилж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49436
0 эможи
keyboard_arrow_up