“ГАРААНЫ БИЗНЕС ДЭМЖИХ” хөтөлбөрт Сүхбаатар дүүргийн бизнес эрхлэх хүсэлтэй ЗАЛУУЧУУДЫГ бүртгэж байна

2017 оны 11 сарын 09

Холбоотой Зураг

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, “Шинэ эхлэх цэг” ТББ-тай хамтран “Гарааны бизнесийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 15-34 насны гарааны бизнес эхлэх хүсэлтэй залуучуудыг  3 үе шаттай арга хэмжээнд хамруулахаар боллоо. 

“Гарааны бизнесийг дэмжих” арга хэмжээнд баг болон оролцох бөгөөд түрүүлсэн шилдэг төсөлд 10 сая төгрөгийн санхүүжилтийг 24 сарын хугацаатай, 100% эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгох юм.  Үүнд:

1-р шат: Оролцогчдыг бүртгэж гарааны бизнес санааг баяжуулах, өрсөлдүүлэх, багаар ажиллаж, ирээдүйтэй бизнес санааг хөгжүүлэх, шилдэг гарааны бизнесийг сонгон шалгаруулах 54 цагийн /Start Weekend/ арга хэмжээ 2017 оны 11 дүгээр сарын 13-ний өдрөөс 15-ний өдөр зохион байгуулагдана.

2-р шат: “Бэлтгэл хурдасгуур” буюу /Pre- Accelerator/ 2017 оны 11 дүгээр сарын 26-аас 12 дугаар сарын 13-нд болох бөгөөд эхний байруудад шалгарсан төсөл хэрэгжүүлэгч, залуучуудад зориулсан арга хэмжээ.

3-р шат: Хөрөнгө оруулагчид олон нийтэд төслөө танилцуулах буюу /Demo day/ тус тус зохион байгуулагдана.

Бүртгэлийг “Smart up Mongolia” фейсбүүк, пейж хуудасны “Start-up weekend Mongolia” цэсэд 2017 оны 11 дүгээр сарын 12-ны 00 цаг хүртэл бүртгэх ба тодруулах зүйлээ 80060077-т холбогдон авч болно.

Сүхбаатар дүүргийн ХХҮХ, Хөдөлмөр эрхлэлтийн алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49360
0 эможи
keyboard_arrow_up