БНСУ-ын Хаман сумаас Хан-Уул дүүрэгт 4 автомашин бэлэглэлээ

2014 оны 6 сарын 25

Хан-Уул дүүрэг нь Бүгд Найрамдах Солонгос улсын өмнөд Генгсан аймгийн Хаман сумтай 2011 оноос эгч дүүсийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд гарыг үсэг зурсан байна. Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр Хаман сумын Засаг дарга Ха Сон Шигийн дэмжлэгтэйгээр гал унтраах зориулалт бүхий 2, түргэн тусламжийн 2 нийт 4 автомашиныг хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа боллоо.

 

БНСУ-ын өмнөд Генгсан аймгийн Хаман сумын Засаг дарга Ха Сон Шиг өөрийн биеэр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт автомашиныг гардуулан өгч цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүслээ. Тус үйл ажиллагаанд Засаг даргын орлогч Д.Азжаргал, орлогч М.Чингүнжав болон дүүргийн Онцгой байдлын дарга А.Дашням, Эрүүл мэндий нэгдлийн дарга Т.Пүрэвчулуун, Дүүргийн нэгдсэн эмнэлэгийн дарга Б.Бааст нар оролцлоо. Эдгээр 4 автомашины 2-ыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс гал түймэртэй тэнцэх ажлын зориулалтаар ашиглах бол үлдсэн 2 автомашиныг дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл болон Нэгдсэн эмнэлэг түргэн тусламжийн үйлчилгээндээ ашиглахаар болсон байна.
Хан-Уул дүүрэг нь БНСУ-ын өмнөд Генгсан аймгийн Хаман сумтай хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллаж байна.
-Төрийн захиргааны албан хаагчдын туршлага солилцох асуудлаар хамтран ажиллаж байна.
-Хөдөө тариалан эрхлэгч хувь хүн, аж ахуй нэгжүүдийн төлөөлөлийг 1 сарын хугацаатай сургалтанд хамруулж байна.
-Хоёр орны ирээдүй хойч болсон хүүхэд багачуудыг "Сурагч солилцооны хөтөлбөр"-т жил бүр хамруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4936
0 эможи
keyboard_arrow_up