ШУУРХАЙ МЭДЭЭ: Замын-Үүдэд алга болсон охиныг хайхад БНХАУ-ын холбогдох байгууллагууд хамтарч ажиллаж байна

2017 оны 11 сарын 08

Нийслэлийн цагдаагийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс сураггүй алга болсон хүүхдийн эрэн сурвалжлах ажлын талаар өнөөдөр шуурхай мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Одоогоор илэрсэн үр дүнтэй мэдээ байхгүй. Ажлын хэсэг яг газар дээр нь байгаа. Улс орон даяар эрэн сурвалжлах ажиллагаа цаг минут тутамд тасралтгүй явагдаж байна.

11 дүгээр сарын 02-нд алга болсон н.Сэржмядаг охиныг эрэн сурвалжлахад ЦЕГ-ийн мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын албан хаагчид, эрэн сурвалжлах алба, эрүүгийн цагдаагийн албаны холбогдох хэлтэс, Дорноговь аймгийн цагдаагийн газар, Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн холбогдох ажилтнууд оролцсон ажлын хэсэг ажиллаж байна.

Arslan.mn

Тухайн охиныг алга болсон гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага аваад эхний өдөр 250 орчим албан хаагч шөнийн 04:30 цаг хүртэл ажилласан бөгөөд одоогийн байдлаар хүн хүчээ нэмэгдүүлж 510 орчим хүн охиныг эрж хайхад ажиллажээ.

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орноос Замын-Үүдэд суугаа консулын газарт Монголын талаас уг хэргийн талаар холбогдох албан тоотыг хүргүүлсэн.  Хятадын холбогдох байгууллагууд энэ хэрэгт хамтарч ажиллаж байгаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49308
0 эможи
keyboard_arrow_up