“Утааны эсрэг ээж аавууд“ энэ сарын 10-нд жагсана

2017 оны 11 сарын 06

Arslan.mn

Энэ жил Утааны эсрэг ээж аавууд ТББ агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэгтэй төрийн байгууллагуудын гадаа цуврал жагсаал хийхээр болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, эхний жагсаал энэ сарын 10-нд цайны цагаар буюу 12:00-14:00 цагийн хооронд Хотын захиргааны гадаа болох юм. 

Харин хоёр дахь жагсаалыг арваннэгдүгээр сарын 17-нд Агаарын бохирдлыг бууруулах газрын гадаа, гурав дахь жагсаалыг арваннэгдүгээр сарын 24-нд Хүний эрхийн үндэсний комиссын гадна талбайд зохион байгуулахаар төлөвлөжээ.

"УТААНЫ ЭСРЭГ 2.8 ТЭРБУМ ТӨСӨВЛӨСӨН НЬ ДЭНДҮҮ ХАНГАЛТГҮЙ БАЙНА"

Arslan.mn

"Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү "Нийслэлийн зүгээс 2018 онд 2.8 тэрбум төгрөгийг агаарын бохирдолтой тэмцэхэд зарцуулж байгаа нь дэндүү хангалтгүй төсөв гэж бид үзэж байна.

Гэр хороололд дэд бүтэц барих ажил дэндүү удаан байна. Төлөвлөгөө ёсоор 2017 оны арваннэгдүгээр сар гэхэд гэр хороолол 5,000 айлыг дэд бүтцэд холбочихсон байх ёстой. Гэтэл төсөл нь удааширсаар одоо хүртэл газар чөлөөлөлтийн ажил дээрээ  л явж байна. Гол шалтгаан нь Хотын дарга газар чөлөөлөх мөнгийг өмнө жил тавиагүйтэй холбоотой.

Хотын дарга Сөүлийн орон сууцны корпорациас 100 тэрбум вонны хөрөнгө оруулалт аваад орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, түрээсийн  6,000 орон сууц барина, гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийг түрээсийн орон сууцад оруулна гэж амласан. Харамсалтай нь, нүдэнд харагдаж гарт баригдах бодит бүтээн байгуулалт алга байна.  

Нийслэлд  2017-2020 онд 100 ширхэг сервис центр байгуулахаар төлөвлөсөн. Гурван жилийн дотор 100 сервис центр гэдэг нэг жилд 33-ыг барихаар байгаа юм.  Гэтэл одоогоор 5 сервис центрийн эхлэл л тавигдсан. 33-ыг нэг жилд барина гэчхээд тавыг л эхлүүлээд орхиод байвал хэзээ хэрэгжиж утааг бууруулах вэ?

Энэ мэт гэр хорооллын дэд бүтцийн асуудал шийдэгдэхгүй байгаа учраас барилга, орон сууц барих ажлууд ч хойшилж байгаа юм. Тиймээс энэ мэт ажлуудаа шуурхай зохион байгуулахыг нийслэлийн удирдлагуудаас шаардах болно” гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49186
0 эможи
keyboard_arrow_up