37 машин техник, 360 хүний бүрэлдэхүүнтэйгээр зам талбайн ЦАСЫГ цэвэрлэж байна

2017 оны 11 сарын 06

Нийслэлийн Хот  тохижилтын газар ОНӨААТҮГ өнөө өглөөний 05.00 цагаас эхлэн  хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто зам, явган замын цасыг түргэн шуурхай арилгах арга хэмжээ авч эхэлжээ. Нийт 37 машин техник, 360 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм.

Өнөөдөр 10.00 цагийн байдлаар давс бодис цацах зориулалтын 11 камаз машинаар Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө , Нийслэл хүрээ өргөн чөлөө, Зайсангийн гудамж, Баянхошуу, Толгойт,  Дүнжингарав, Наадамчдын зам, Баянзүрхийн товчоо зэрэг газарт 67 тонн бодис цацсан байна. Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн цас цэвэрлэгээнд гурван машин, явган хүний замын цэвэрлэгээнд  бичил механик шүүр, цас үлээгч төхөөрөмжүүдийг  ашиглаж  байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49171
0 эможи
keyboard_arrow_up