Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

2017 оны 11 сарын 05

Arslan.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 6-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, 6-наас эхлэн ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 11 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос  секундэд 12-14 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр байна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 6-8 хэм дулаан байна.


2017 оны 11 дүгээр сарын 06-наас 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 9-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, цас орж цасан шуурга шуурна. Салхи 6,8-нд ихэнх нутгаар, 7,9-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49124
0 эможи
keyboard_arrow_up