Энхтайваны гүүрэн доорх замыг түр хаав
2017 оны 11 сарын 03
“Нарны хороолол”-ын зүүн талд барьж буй барилгын краны сум унаснаас болж Энхтайваны гүүрэн доогуурх нүхэн гарцтай замыг өнөө өглөөнөөс түр хаав. Энэхүү гэмтлээс болоод “Нарны хороолол”-оос зүүн тийш эргээд шууд Энхтайваны гүүрэн доогуур гардаг замын хөдөлгөөнийг Баянгол дүүргийн замын цагдаа нар түр хязгаарлан хяналт тавьж эхэлжээ. Уг замын хөдөлгөөнийг хэзээ болтол хаах нь тодорхойгүй байна. Дээрх замыг хааснаас болж тэр хэсэгт түгжрэл үүсч, жолооч нар бухимдаж байгаа ч ЗЦА-аас өөр чиглэлийн зам сонгон зорчихийг зөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
49017
0 эможи