НИТХ түр завсарлалаа
2017 оны 11 сарын 03
НИТХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 10:00 цагаас товлогдоод буй. Хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай”, “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлт”, “НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай” гэсэн үндсэн гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.
Өнөөдрийн НИТХ-ын нэгдсэн чуулганд 39 төлөөлөгч ирсэн байна. Улмаар хуралдааны эхэнд НИТХ дахь АН-ын бүлгээс нэг цагийн завсарлага авах хүсэлт гарснаар хурлыг түр завсарлуулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









49001
0 эможи