Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

2017 оны 11 сарын 03

Arslan.mn

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

2017 оны 11 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говиор 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 2-4 хэм дулаан байна.


2017 оны 11 дүгээр сарын 04-нөөс 11 дүгээр сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, цас, 5-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар  хур тунадас, цас орно. Салхи 4-нд Алтайн салбар уулсаар, 5-6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 5-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн,  өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48960
0 эможи
keyboard_arrow_up