ФОТО: “Дулаалга аян“-ы хүрээнд нийслэлийн 38 дугаар цэцэрлэг дулаан алдагдлын асуудлаа ШИЙДЛЭЭ
Нийслэлийн СХД-ийн Баянхошуун дахь 38 дугаар цэцэрлэгийн барилгыг шинэчлэн дулаан алдагдлыг бууруулах ажлыг дуусгаж ашиглалтад өнөөдөр хүлээлгэн өглөө.
Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа Улаанбаатар цэвэр агаар төслийн хүрээнд “Дулаалга аян" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Нийслэлийн агаарын бохирдлын бүсэд байрлах 6, 38,125, 82 дугаар цэцэрлэгийн барилгыг дулаан хамгаалалтын норм дүрмийн дагуу шинэчилж байгаа аж.
Тус цэцэрлэгт төслийн хүрээнд өмнөх жил дотоод орчны 4 ширхэг агаар шүүлтүүрийг ханган нийлүүлсэн. Ингэснээр 38 дугаар цэцэрлэг нь халаалт болон дотоод орчны агаарын бохирдлын асуудлаа цогцоор нь шийдсэн цэцэрлэг болж байна гэж албаныхан хэллээ.
Дулаан алдагдлын асуудлыг нь Улаанбаатар цэвэр агаар төслийн хүрээнд шийдэж өгснөөр тус цэцэрлэгийн цахилгааны хэрэглээ багасах хүүхдүүдийг эрүүл орчинд байлгах боломжтой болж байна. УБЦАТ-ийн хүрээнд тус цэцэрлэгт нийт 83 сая төгрөгийн дараах ажлуудыг гүйцэтгэсэн. Үүнд 20 ширхэг цонх солих, 195 мкв дээврийг хуулж дулаалах, дөрвөн ширхэг агаар сэлгэлтийн системийг шинэчлэх, хаяавч бетон буулгаж, гадна суурь дулаалах, 334 мкв талбай бүхий гадна хана дулаалах зэрэг ажил хийсэн байна.