Нийслэл, дүүргийн цэргийн штабын офицер, ахлагч нарын сургалт боллоо

2017 оны 11 сарын 01

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2017 оныг “Хууль, тогтоомж-Сургалт сурталчилгааны жил” гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Уг зорилтын хүрээнд олон ажлуудыг төлөвлөн зохион байгуулж байгаа ба улирал бүр дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер, ахлагч нартай хууль, эрх зүйн мэдлэг, бэлэн байдлыг дээшлүүлэх талаар сургалт явуулдаг. Энэ удаагийн сургалтыг “Цэргийн албаны тухай хууль зөрчсөн иргэн, байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа” гэсэн сэдвээр нийслэлийн Прокурорын газартай хамтран зохион байгуулав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48874
0 эможи
keyboard_arrow_up