Их хотын соёлыг түгээх 10 зөв дадал
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас их хотын соёлыг залуучуудад таниулах зорилгоор эерэг амьдарцгаая уриатай “Нийслэлийн иргэний зөв 10 дадал” аяныг аравдугаар сараас өрнүүлж эхэлжээ.
Зөв 10 дадалд:
- Олон нийтийн газар биеэ зөв авч явдаг,
- Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог,
- Бусдыг хүндэлдэг, талархлаа илэрхийлдэг,
- Ёс заншлаа дээдэлж, зөвөөр хэрэгжүүлдэг,
- Санаачилгатай, оролцоотой,
- Эрүүл амьдралын хэвшилд суралцаж хэрэгжүүлдэг
- Бусдын төлөө сэтгэл гаргадаг
- Ногоон орчин бүтээдэг
- Нийгмийн хэм хэмжээ, соёлд суралцсан
- Цаг баримталдаг иргэн байх зорилтуудыг тусгажээ.
Аяны хүрээнд өнөөдөр “Нийслэлийн иргэний зөв 10 дадал”-ыг сурталчлах үйл ажиллагааг Багахангай дүүргийн Соёлын төвд “Эрдэнэ 5 баг” төрийн бус байгууллагатай хамтран 60 гаруй залуучуудын оролцоотойгоор зохион байгууллаа. Энэхүү аяны урианд нэгдсэн Багахангай дүүргийн залуучууд зөв дадлуудыг өөртөө хэвшүүлж, бусдад үлгэрлэн түгээхээр болж байгаа юм.
Аяны хүрээнд явуулах цуврал сургалтад нийслэлийн есөн дүүрэг, 152 хорооны иргэд, оюутан залуусыг өргөнөөр хамруулахаар ажиллаж буйгаа нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.