“УЛААНБААТАР СМАРТ КАРТ ХХК“ “GARUDA -2017” дээд шагналын “Нийслэлийн шилдэг франчайзинг”-ын эзэн боллоо

2017 оны 10 сарын 31

Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан баялаг бүтээгчдийг алдаршуулах, урамшуулах зорилго бүхий “GARUDA -2017” дээд шагналын эзэд өчигдөр тодорлоо.

ФОТО: Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын дээд шагнал “GARUDA -2017“ -ны ШИЛДГҮҮД ТОДОРЛОО Arslan.mn

Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтыг тодруулах энэхүү шагнал нь Барилга байгууламж, Авто замын бүтээн байгуулалт, Дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, Брэндинг, Франчайзинг гэсэн таван төрөлд 50 гаруй аж ахуйн нэгж нэр дэвшин өрсөлдсөн юм. 

ФОТО: Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын дээд шагнал “GARUDA -2017“ -ны ШИЛДГҮҮД ТОДОРЛОО Arslan.mn

Дээрх таван төрлийн нэг болох “Нийслэлийн шилдэг франчайзинг” төрөлд “Улаанбаатар Смарт Карт” шалгарлаа.

Улаанбаатар смарт карт ХХК нь мэдээллийн технологийн салбарт цоо шинэ үе шатыг эхлүүлэн ажиллаж байгаа Монголын Мэдээллийн технологийн салбарын томоохон компани бөгөөд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний зорчих үнэ тариф, хөлс төлөлтийн одоогийн тогтолцоог бий болгох, автобусны паркийг шинэчлэх, нийтийн тээврийн төлөвлөлтийг оновчтой болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх зэрэг олон ажлуудыг шат дараалалтай хэрэгжүүлсэн учраас ийнхүү “GARUDA -2017” дээд шагналын “Нийслэлийн шилдэг франчайзинг”-ын эзэн боллоо. 

Анх 2015 оны 1 дүгээр сараас эхлэн Монгол Солонгосын хамтарсан 10 гаруй судалгааны баг ажиллаж Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ систем нэвтрүүлэх ажлын бэлтгэлийг бүхэн хангаж иргэд зорчигчид 2015 оны 07-р сарын 24-ноос эхлэн албан ёсоор “U money” картаар зорчиж эхэлсэн юм.

ФОТО: Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын дээд шагнал “GARUDA -2017“ -ны ШИЛДГҮҮД ТОДОРЛОО Arslan.mnФОТО: Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын дээд шагнал “GARUDA -2017“ -ны ШИЛДГҮҮД ТОДОРЛОО Arslan.mnФОТО: Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын дээд шагнал “GARUDA -2017“ -ны ШИЛДГҮҮД ТОДОРЛОО Arslan.mnФОТО: Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын дээд шагнал “GARUDA -2017“ -ны ШИЛДГҮҮД ТОДОРЛОО Arslan.mnФОТО: Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын дээд шагнал “GARUDA -2017“ -ны ШИЛДГҮҮД ТОДОРЛОО Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48799
2 эможи
keyboard_arrow_up