ФОТО: Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын дээд шагнал “GARUDA -2017“ -ын ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2017 оны 10 сарын 31

Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан баялаг бүтээгчдийг алдаршуулах, урамшуулах зорилго бүхий “GARUDA -2017” дээд шагналын эзэд өчигдөр тодорлоо.

Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтыг тодруулах энэхүү шагнал нь Барилга байгууламж, Авто замын бүтээн байгуулалт, Дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, Брэндинг, Франчайзинг гэсэн таван төрөлд 50 гаруй аж ахуйн нэгж нэр дэвшин өрсөлдсөн юм.
Arslan.mn
2017 онд Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн 340 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт өрнөсөн гэдгийг НЗД С.Батболд шагнал гардуулах ёслолын үеэр онцлов.  Тэрбээр, “Улаанбаатар хотын үзэмжид өнгө нэмсэн бүтээн байгуулалтыг төсвийн эсхүл хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт гэж ялгахгүйгээр өрсөлдүүлж, шилдгүүдийг тодруулдаг. Жил ирэх тусам баялаг бүтээгчдийн хурц оюун ухаан, цуцашгүй хөдөлмөр, мэргэжлийн өндөр ур чадвараар их хотод өвөрмөц шийдэлтэй барилга байгууламж, дэд бүтэц тохижилт, нийслэлийн нэрийг олон улсад таниулах брэнд бүтээгдэхүүн цэцэглэн хөгжсөөр байна. Шинэ Улаанбаатарыг цогцлоон байгуулж, аз жаргалтай ирээдүйг үр хойчдоо үлдээхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа туйлын чухал юм. Тиймээс НЗДТГ хувийн хэвшлийнхэнтэйгээ үргэлж хамтран ажиллах болно” хэмээв.
Ингээд Нийтийн хоол, нарийн боовны үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны салбарт 18 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй “Серж интернейшнл” компанийн "Милая" сүлжээ “Нийслэлийн шилдэг брэндинг” төрөлд тэргүүлсэн юм. Хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, нарийн боовны худалдаа эрхлэгч Милая сүлжээг 2008 онд Монгол Улсад нэвтрүүлсэн бөгөөд эдүгээ нийслэлийн өнцөг, булан бүрт 20 гаруй салбар нэгжтэйгээр үйл ажиллгаа явуулж байна. Харин тус төрлийн Тусгай байрт “МОНХИМО” үйлдвэрийн “Адуу” брэнд шалгарав.
Arslan.mn

“Нийслэлийн шилдэг франчайзинг” төрөлд “Улаанбаатар Смарт Карт” шалгарсан юм. 2014 оноос нийслэлийн нийтийн тээврийн салбарт дэвшилтэт тоног төхөөрөмж, цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх төслийг тус компаниас хэрэгжүүлж байна. Тус компани нийтийн тээрийн үйлчилгээний зорчих хөлс төлөлтийг бэлэн мөнгөөр хийдэг байсныг одоогийн цахим тогтолцоонд нэвтрүүлж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан хэмээн үзэж дээрх шагналыг олгожээ. 
Arslan.mn

Харин “Нийслэлийн дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий үйлдвэр”-ээр барилгын салбарын анхдагчдын нэг болох “Хараа сүмбэр” компанийн Цийдмэг будгийн үйлдвэр шалгарлаа. Герман технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн тус үйлдвэр дэлхийн жишигт нийцсэн суурь цавуу, шингэн хар цаас, усан суурьтай будаг, төрөл бүрийн бетоны нэмэлт, модны лак, ус тусгаарлагч, радиотарын будаг зэргийг үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлж буй юм. Түүнчлэн “Шилэн хийц” компанийн Хатаасан шилний үйлдвэр энэхүү төрлийн Тусгай байрыг эзлэв.

Arslan.mn

“Шилдэг автозамын бүтээн байгуулалт” төрөлд “Эко тогтол” компанийн бүтээн байгуулсан Налайх дүүргийн гол замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил тэргүүллээ. “Эко тогтол” компани 2.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр тус бүтээн байгуулалтыг өрнүүлж, хуучин хоёр эгнээ байсан авто замыг 14 метр өргөнтэй 4 эгнээ болгон шинэчилж, 3 метр өргөнтөй явган хүний зам, гадаргууны ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдсэн юм.Тусгай байрт “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар”-ын гүйцэтгэсэн П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн 149 автомашины зогсоолын бүтээн байгуулалт шалгарлаа.

Arslan.mn
Мөн өнгө үзэмж, өвөрмөц шийдлээрээ “Хурд” группын барьсан үйлчилгээ, ажлын байрны чиглэлийн “Хаан банк” шилэн цамхаг “Шилдэг барилга байгууламж” төрөлд шилдгээр шалгарсан.Уг барилга Энхтайваны гүүрний зүүн урд талд байрлаж буй юм. Харин тусгай байрт саяхан ашиглалтад орсон МУИС-ийн номын сангийн шинэ барилга шалгарав.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48796
0 эможи
keyboard_arrow_up