ФОТО : Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж нийслэлийн тугийг мандууллаа
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойн өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын анхны шав тавьсан газар “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлэх, “Нийслэлийн сүлдэт морин хуур”-ыг цэнгүүлэх ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Нийслэлийн үе үеийн удирдлагууд зочид төлөөлөгчид оролцлоо.
Хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай”, “Уртын дуугаа өвлөн дэлгэрүүлэх”,”Монголын нууц товчоо”-гоо мөнхөд эрхэмлэн дээдлэх зарлигийн дагуу Нийслэлийн ойн өдөр Нийслэлийн төр захиргааны байгууллагаас уламжлал ёсоороо хүндэтгэл үзүүллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)