Богд уул авто зогсоол АШИГЛАЛТАД ОРЛОО

2017 оны 10 сарын 28

Arslan.mn

Амралтын өдрүүдэд 4000-5000 иргэн зорчиж, 300-450 автомашины бөөгнөрөл үүсдэг Зайсангийн аман дахь авто зогсоолын цогцолбор дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ.

Arslan.mn

Зайсан, Баруун ширээтийн чиглэлийн "Аялал жуулчлалын зам" нь 2,05 км урт, замын зорчих хэсэг нь 7 метр өргөн, нэг талдаа 2,25 метр өргөн явган хүний зам, дугуйн замтай, 300 авто машины зогсоолтой, гэрэлтүүлэгтэй, борооны усны шугамтай юм.

Нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байдгаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 авто машин Зайсангийн аманд түгжрэл үүсгэдэг. Зориулалтын зам, тохижилт байхгүйгээс иргэд хог хаях, замгүй газраар аялах, ил задгай бие засах, хавар, намрын хуурайшилт ихтэй үед гал түймэр гарах, түймэр унтраах машин техник орж гарах орц, гарц хаагдах зэрэг хүндрэлүүд үүсдэг байв.

Arslan.mn

1975 онд ашиглалтад орсноосоо хойш засвар шинэчлэлт хийгдээгүй байсан тус замыг өргөтгөн шинэчлэснээр авто замын ачаалал тодорхой хэмжээгээр буурч, иргэдийн ая тухтай амарч зугаалах нөхцөл бүрдэж, тухайн бүсийн иргэдийн аюулгүй байдал, амьдрах орчин сайжирч, тоосжилт буурахаас гадна зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой юм.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48728
0 эможи
keyboard_arrow_up