ӨНӨӨДӨР Богд уулын авто зогсоолын нээлт болно

2017 оны 10 сарын 28

Амралтын өдрүүдэд 4000-5000 иргэн зорчиж, 300-450 автомашины бөөгнөрөл үүсдэг Зайсангийн аман дахь авто зогсоолын цогцолбор дуусч, өнөөдөр нээлтээ хийхээр болжээ. Зайсан, Баруун ширээтийн чиглэлийн "Аялал жуулчлалын зам" нь 2,05 км урт, замын зорчих хэсэг нь 7 метр өргөн, нэг талдаа 2,25 метр өргөн явган хүний зам, дугуйн замтай, 300 авто машины зогсоолтой, гэрэлтүүлэгтэй, борооны усны шугамтай.

Зогсоол бариад зогсохгүй эко ариун цэврийн байгууламжийг ч энд мөн барих аж. Тус замын ажлын нээлт өнөөдөр 12.00 цагт болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48713
0 эможи
keyboard_arrow_up