Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн ХАСАГДАХ хүсэлтийг хүлээн авч байна
2017 оны 10 сарын 26
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс дүүргийн иргэддээ ойртож, АТБӨЯХАТатвар, Агаарын бохирдол, замын хураамжийг хороодын иргэний танхимд авч байна.
Хуваарийн дагуу 2017 оны 10-р сарын 25-ны өдөр 12-19 дугаар хорооны иргэдийг 13 дугаар хорооны иргэний танхимд, 10-р сарын 26-нд 7-11-дугаар хорооны иргэдийг 11 дүгээр хорооны иргэний танхимд, 10-р сарын 27-нд 1-6 дугаар хорооны иргэдийг 1 дүгээр хорооны иргэний танхимд бүртгэх аж.
Мөн энэ үеэр тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн хасагдах хүсэлтийг хүлээн авч байгаа тул дүүргийн иргэд та бүхэн өргөнөөр ирж үйлчлүүлнэ үү хэмээн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








48625
1 эможи