Орон сууц нийлүүлэгчийг сонгон шалгаруулах урилга

2017 оны 10 сарын 26

орон сууц зурган илэрцүүд

Тендер шалгаруулалтын нэр: Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн өмчийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх зорилгоор нийслэлд шинээр баригдаж ашиглалтад орсон орон сууц нийлүүлэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: НТШ 2017/10-01

               Нийслэлийн Засаг даргын Тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн өмчийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх зорилгоор нийслэлд шинээр баригдаж ашиглалтад орсон орон сууц нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50 000 (Тавин мянга) төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн Төрийн сан банкны Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  100200051412 тоот дансанд тушаана.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй.

 

Тендерт оролцогч нь дараах зарчмыг баримтална. Үүнд:

  1. Санал болгож буй орон сууцны талбайн хэмжээ 45м2-аас ихгүй байх;
  2. Нэг метр квадратын үнэ 1,300,000 төгрөгөөс хэтрэхгүй байх;
  3. Санал болгож буй орон сууцыг барилга байгууламжийн ашиглалтад оруулах комисс хүлээж авсан актын хуулбарыг ирүүлэх;

 

Тендерт оролцогч нь 15,000,000  (Арван таван сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг, тендерийн хамт ирүүлнэ.

 

Тендерийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14:00 цагаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цаг 20 минутад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хурлын “А” танхимд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Тендерт оролцогчид түншлэлээр оролцохыг зөвшөөрнө.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 7, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Г.Хандмаа 3 давхарт 307А Утас: 320617

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48621
0 эможи
keyboard_arrow_up