Нийтийн тээврийн хоёр чиглэлийг нэгтгэнэ
2017 оны 10 сарын 25
Нийслэлийн зарим нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орсон байна. Тодруулбал, Ч:61а “Мишээл Экспо” - “Говь” үйлдвэр - Нарны хороолол - Цэцэг төв - Баянмонгол хороолол, Ч:61б “Мишээл Экспо” - “Говь үйлдвэр - Нарны хороолол - Баянмонгол хороолол - Ард кино театр” чиглэлийг нэгтгэн Ч:61 “Офицеруудын ордон - МУБИС-120 мянгат - Алтай хотхон - Мишээл экспо” болгон өөрчилж үйлчилгээг энэ сарын 27-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөсөн. Тиймээс тус чиглэлээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн доорхи зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.
Ч:61 “Офицеруудын ордон- МУБИС -120 мянгат -Алтай хотхон -Мишээл экспо” чиглэл нь 10 тээврийн хэрэгслээр 9 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилгээ үзүүлэх болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
48566
0 эможи