ӨНӨӨДӨР: Толгойтоос Орбит, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын нээлт болно

2017 оны 10 сарын 25

Arslan.mn

09:30 цагаас МҮХАҮТ-ийн хурлын танхимд "Тамхины худалдааны зохистой хэрэглээ" сэдэвт дугуй ширээний ярилцлага болно.

09:30 цагаас Үндсэн хуулийн цэц хуралдана. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлэхээр хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэцэнэ.

11:00 цагаас "Монгол ньюс" мэдээллийн төвд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хууль бус үйл ажиллагааны талаар иргэд баримттай мэдээлэл хийнэ.

11:30 цагаас "Зууны мэдээ" мэдээллийн төвд Иргэдийн шударга шүүх ТББ-аас төрийн албан хаагчдын буруугаас болж учирсан хохирлыг барагдуулах “Ард түмний өр барагдуулах алба” байгуулсан тухай мэдээлэл хийнэ.

11.30 цагаас Толгойтоос Орбит, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын нээлт болно.

12:00 цагаас Таван шарын баруун талын төмөр замын 396-р гарам даваад “Энхжин” хүнсний захын чанх хойно уг явган хүний хонгилон гарцын нээлт болно. 

14:00 цагаас 38-р сургуулийн шинэ хичээлийн байрны нээлт болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48538
0 эможи
keyboard_arrow_up