Өнөөдөр: “Залуусаа нэмье“ өдөрлөг болно
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын их танхимд
08:30 цагт Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-ийн багш нараар дамжуулан сурагчдад хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлын талаар экологийн боловсрол олгох сургалт болно.
Бишрэлт зочид буудалд
09:30 цагт Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний хэмжээний уулзалт болно
МЗХ-ны гадна талбайд
11:00 цагт "Залуусаа нэмье" өдөрлөг болно. Залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдлын талаар албаны хүмүүс мэдээлэл өгнө. Мөн 10 гаруй ажил олгогч байгууллага, боловсролын 13 байгууллага, эрүүл мэндийн байгууллагууд үнэгүй үзлэг, шинжилгээ хийж зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна залуусын брэнд хямдралтай үнээр худалдаалах юм.
Live conference center
11:00 цагт Уул уурхайн үйл ажиллагаа олон газар явуулж байгаагаас үүдэн малын бэлчээр сүйдэж, байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй талаар Дорноговь аймгийн Баянжаргалант сумын малчид, ард иргэд мэдээлэл хийнэ.
"Эрдэм" төвийн байранд
14:00 цагт ӨМӨЗО-ны иргэд “Эрдэм” асрамжийн төвийн хүүхдүүдэд зориулан 18 сая төгрөг гардуулах ёслолын ажиллагаа болно.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн байранд
14:00 цагт Аудитын компанийн удирдлагуудын "Сайн засаглалын дэлхийн туршлага, Аудитын чанарын хяналтыг хэрэгжүүлэх нь" сэдэвт форум болно.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)