“Хөгжлийн харандаа 2017” экспо энэ сарын 20, 21-нд болно

2017 оны 10 сарын 17

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтаж хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор “Хөгжлийн харандаа 2017” экспог энэ сарын 20, 21-ний өдрүүдэд МҮЭСТО-нд зохион байгуулах гэж байна.

Экспод хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус бүх байгууллагууд оролцох юм. Тиймээс эцэг, эхчүүд, хүүхэд багачууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48229
0 эможи
keyboard_arrow_up